Т.САЙХАН

2021.01.21

Халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 20-ны өдөр улсын хэмжээнд 12940 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 16 хүнээс халдвар илэрсэн. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. 15 тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан гэр бүлийн, орцны хавьтал болсон хүмүүс байна. Өчигдөр мэдээлсэн БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны оршин суучгдаас 9, "Монос" эмийн санд засвар хийж байгаад халдвартай нь батлагдсан хүмүүсийн гэр бүлийн хавьтал 2 хүн болон бусад ойрын хавьтлуудаас халдвар илэрлээ гэв.  Мөн нэгдүгээр төрөхөд амаржсан ээжтэй хавьтал болсон хүмүүсээс халдвар илрээгүй. Тандалт судалгаа үргэлжлэн явагдаж байна. 2020 онд ХӨСҮТ-д 21 эх амаржсан. 19 нь голомтот бүсээс ирсэн ээжүүд байсан. Халдвартай дөрвөн  ээж амаржсан. Ээжээс  нярайд халдвар халдсан тохиолдол бүртгэгдээгүй. Энэ нь магадгүй ээжийн дархлаатай холбоотой. Мөн ээжүүдэд халдвар хамгааллын дэглэмийн талаар мэдээлэл өгсөн, ээжүүд дэглэмийг чанд барьсантай холбоотой байх. Мөн сүрьеэтэй, гепатитийн халдвартай гурван ээж төрсөн гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.

Эх сурвалж:www.polit.mn