Б.ДОЛЖИНЖАВ

Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхийг COVID-19 халдвартай нь батлагдсаны дараа ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус үйлдэл гаргасан нь иргэдийг бухимдуулж төв талбайд өчигдөр жагссан. Үүнтэй холбоотойгоор УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар  болон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан огцрох өргөдлөө өгсөн.

Тэгвэл Засгийн газрын өнөөдөр өглөөний шуурхай хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын хоёр сайдаа явуулахгүйгээр Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шийдвэр гаргасан байна. Үүнийг МАН-ын Удирдах зөвлөл 13:00 цагт хуралдаж, хэлэлцэнэ.

Эх сурвалж:www.polit.mn