С.САРУУЛ

"Өргөө" амаржих газарт амаржсан эхийг коронавирусийн халдвартай нь батлагдсаны дараа ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус үйлдэл гаргасан нь иргэдийг бухимдуулж төв талбайд жагссан. Үүнтэй холбоотойгоор УОК-ын дарга болон Эрүүл мэндийн сайд огцрох өргөдлөө өгөөд байгаа юм. Тэгвэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Хотын дарга хүлээн авч, захирамж гаргажээ.

"Өргөө" амаржих газар засаг захиргааны нэгжийн хувьд нийслэлийн харьяа байгууллага учраас Нийслэлийн Засаг даргад Эрүүл мэндийн сайдын зүгээс НЭМГ-ын удирдлага болон "Өргөө" амаржих газрын удирдлагад хариуцлага тооцох талаар албан тоотыг хүргүүлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn