Сансраас зураг авах төхөөрөмжийг танилцуулав

0
хуваалцах
255
үзсэн

“EOS 5D Mark III“ камертай хиймэл дагуул нь 32 километрт 4.8 хүрээний дотор 36 инчийн дээд зэргийн нягтралтай аж.

Х.ОЮУНБОЛД

 

Японы технологийн салбарын “Canon” компани сансраас зураг авахад зориулсан өндөр нягтралтай камераар тоноглосон жижиг хиймэл дагуул ашигладаг интерактив төхөөрөмжийг хүмүүст танилцуулжээ. Энэ нь сансарт 2017 оны зургадугаар сард хөөргөсөн “CE-SAT-1” хиймэл дагуул юм байна. 40 сантиметрийн “Cassegrain” телескоп нэмж суурилуулсан “EOS 5D Mark III“ камертай хиймэл дагуул нь 32 километрт 4.8 хүрээний дотор 36 инчийн дээд зэргийн нягтралтай аж. Харин  их нягтрал сайтай зураг авдаг “WorldView-4” хиймэл дагуултай харьцуулахад энэ хиймэл дагуул нь 12 инч хүртэл нягтралтай зураг авч чадна. Мөн интерактив цахим хуудаст ямар ч хэрэглэгч “Canon” компанийн төхөөрөмжийг  туршиж үзэж болохоос гадна ямар улс орны аль ч газраас ч хиймэл дагуулын зургийг авч болох гэнэ. Түүнээс гадна “CE-SAT-1” хиймэл дагуул нь цагт 27 мянга гаруй км хурдтай хөдөлдөг бөгөөд хоёр цаг хүрэхгүй хугацаанд дэлхийг тойрдог байна. Гэхдээ энэ хугацаанд хиймэл дагуулах гэрэл зураг авах боломжгүй байж болох учраас компанийн зүгээс зураг авах виртуал загварыг бий болгох санааг сонгожээ. Тэр хүртэл төслийн газрын зурагт нийт есөн газар зүйн байршилтай байсан аж. Гэхдээ энэ жагсаалт ирээдүйд өргөжих боломжтой юм байна.

 

2021 ОНД ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ЯМАР ЧИГ ХАНДЛАГА ЗОНХИЛОХ ВЭ?

BBC.com цахим хуудаст энэ жилийн технологийн салбарт зонхилох гол чиг хандлага болон энэ салбарын том компаниудад ямар бэрхшээл тохиолдож байгаа талаар бичснийг сонирхуулъя.

Энэ жил технологийн том компаниудын хувьд хүнд жил болно гэж  бичжээ. Учир нь “Facebook”, ”Amazon”, “Apple” ,”Alphabet” компанийн эрх мэдлийг хязгаарлах хөдөлгөөн хүчээ авч байна. Ялангуяа, АНУ, Европт эрх баригчид шударга өрсөлдөөний хувьд улам хатуу хандаж байгаа гэнэ. Гэхдээ энэ салбарт хөгжил ахиц гарснаар олон шинэ зүйл гарч магадгүй аж. Тухайлбал, технологийн үйлчилгээг  гэрээсээ энгийн хялбар, найдвартай хийх боломжтой юм байна.

 

ТЕХНОЛОГИЙН ТОМ КОМПАНИУДЫН ЭСРЭГ КОМПАНИТ АЖИЛ

“Google”, “Facebook”, “Amazon”, “Apple” компанид өнгөрсөн жилийн сүүлийн өдрүүдэд том бэрхшээл тулгарчээ. Өнгөрсөн сарын эхээр  АНУ-ын холбооны зохицуулагч нар болон 45 прокурор өрсөлдөөнийг саармагжуулах, өрсөлдөгч компаниудыг илрүүлэхийн тулд хууль бус ажиллагаа явуулсан гэж “Facebook” компанийг буруутгасан шаардлагыг тавьж эхэлсэн байна. Харин технологийн салбарынхан ерөнхийлөгч Жо Байдены Засгийн газар технологийн хүчтэй компанийнхантай хэрхэн харьцахыг их сонирхож байгаа аж.

Учир нь тэрээр өмнө нь том компаниуд ялангуяа, “Facebook”  компанийг их шүүмжилсэн байна. Түүнээс гадна энэ сард “Нью Йорк” сонинд өгсөн ярилцлагадаа “Нийгмийн цахим сүлжээг хуулиар хамгаалдаг хуулийн 230 дахь заалтыг хүчингүй болгох ёстой” гэж  мэдэгдэж байсан аж. Тодруулбал, энэ заалтад нийгмийн цахим сүлжээ нь хэрэглэгчдийн үлдээсэн хууль бус, доромжилсон бичлэгийг хариуцахгүй гэж дурдсан байдаг байна. Түүнээс гадна шүүмжлэгчид ”Amazon”, “Google”, ”Facebook” компанийг энэ салбараас татан буулгахыг зорьж байна.

 

ЦАХИЛГААНЫ ШИНЭЧЛЭЛ

Өнгөрсөн жил улс орнууд COVID-19-ийн улмаас хилээ хааж, олон улсын нислэгийг цуцалснаар нисэх үйлчилгээ үзүүлдэг салбарын хувьд хүнд жил болсон аж. Мөн үүн дээр агаарын тээврийн компаниудын хийж байгаа нислэг хүрээлэн байгаа орчинд үзүүлж байгаа нөлөөний улмаас үүсээд байгаа асуудлын талаар дурдсан байна.Тиймээс энэ үйлчилгээг үзүүлдэг компаниуд байгаль орчинд бага хохирол учруулдаг нисэх онгоц бүтээх талаар судална гэж амлажээ.Тухайлбал, “Эйрбус” компани өнгөрсөн есдүгээр сард устөрөгчөөр ажилладаг гурван онгоцны загварыг танилцуулсан байна. Түүнээс гадна компанийн хувьд 2025 оноос туршилтын нислэг хийж эхлэх “Эуродрон” нэртэй том дрон бүтээхийн тулд  Герман, Итали, Франц, Испани улстай чухал гэрээ байгуулах аж. Мөн Их Британийн “Роллс Ройс” компани “Spirit of Innovation” гэж нэрлэсэн цахилгаан онгоцыг бүтээжээ. Харин цагт 500 км хурдтай ниссэнээр цахилгаан онгоцны хувьд дэлхийн дээд хурдны амжилтыг эвдэнэ гэж найдаж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.20 ЛХАГВА № 14 (6491)