С.САРУУЛ

 COVID-19 халдвар илэрсэн иргэдийн ойрын хавьтлуудыг ажиглах байранд 14 хоног тусгаарлах журам үйлчилж байгаа юм. Тэгвэл энэхүү журмыг өөрчилжээ. Тодруулбал, коронавирусын халдвартай нь батлагдсан иргэний ойрын хавьтлыг ажиглах байранд долоо хоног тусгаарлан, хоёр удаагийн давтан шинжилгээний хариу сөрөг гарсан бол гэрийн ажиглалтад долоо хонуулахаар болжээ.

Түүнчлэн халдварт өвчний заалтаар тусгаарлаж байгаа учир ойрын хавьтал болсон хүмүүсээс  тусгаарлах байрны төлбөр авахгүй байгаа аж.

 Эх сурвалж: www.polit.mn