Т.САЙХАН

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /01.19/ хуралдаанаар Ц.Цэрэнпунцаг тэргүүтэй нэр бүхий 54 гишүүний санаачлан боловсруулсан Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байв.  Хуулийн төслийн агуулга нь бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох тухай юм. Засгийн газар энэхүү төслийг дэмжээгүй гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Төрийн байгуулалтын байнгын хороонд мэдэгдэж, хэлэлцэхгүй байх горимын санал гаргажээ. Төсөв санхүүгийн хүндрэлтэй байгаа үед төрөөс бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох хуулийн төслийг хэлэлцэхгүй байх нь зүйтэй гэж үзжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Ч.Хүрэлбаатар сайдын горимын саналыг дэмжиж, дээрх хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дарааллаас хасчээ.

Эх сурвалж:www.polit.mn