Д.БАТ

БЗД-ийн 92-р сургуулийн захирал Д.Октябрь гавъяаныхаа амралтад гарсан. Гэтэл хуулийн дагуу 7 хоногийн дотор сонгон шалгаруулалт зарлаж, тус сургуулийн захирлыг сонгох ёстой байтал ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр Л.Алтаншагай гэх хүнийг томилсон байна. БЗД-ийн 92-р сургуулийн үйлвэрчний эвлэлийн холбооноос АТГ-т дээрх асуудлаар хандаж, АТГ-ын 2021 оны нэгдүгээр сарын 13-ны 05382 тоот албан дүгнэлтээр тус ажлын байрны шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон. Гэтэл БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх сонгон шалгаруулалтгүйгээр хууль зөрчин тус сургуулийн захирлаар Л.Алтаншагайг томилон ирүүлээд байна. Төрийн байгууллага тэр дундаа хамгийн шударга ёс зүйтэй орчин байх ёстой боловсролын байгууллага болох ЕБС-ийн захирлын томилгоо хууль зөрчин, шударга бусаар намын харъяаллаар хүч түрэн томилдог боллоо. Энэхүү асуудлыг БЗД-ийн 92-р сургуулийн багш нар эсэргүүцэж, хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалт явуулахыг шаардаж байгаа юм. Энэ мэт хууль бус дунд сургуулийн томилгоо нийслэлийн хэмжээнд 50 гаруй, БЗД- т 10 гаруй сургуульд хөл хорионы үеэр хийгдсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn