Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас COVID-19 халдварын нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.01.19/ өглөө. Улсын хэмжээнд даваа гаригт 17646 хүний сорьцод шинжилгээ хийхэд 10 хүнээс халдвар илэрчээ. Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдол 1536 боллоо.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  “ Нэгдүгээр сарын 18-нд 10 хүнээс халдвар илэрсэн. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эдгээр нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал. Тусгаарлан ажиглах байранд байсан" гэв.

Дотоодын халдвар 1035 /2021.01.19/

  • Улаанбаатар хотод-709 
  •  Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Эх сурвалж:www.polit.mn