С.САРУУЛ

Хөвсгөл аймагт Улаанбаатар хотоос ирсэн нэг иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу сул эерэг гарсан учраас тухайн иргэнийг  аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарласан байна. Мөн автомашинд хамт ирсэн есөн иргэнийг тусгаарлаж, иргэдийн шинжилгээг Орхон аймаг руу илгээжээ.Иргэн Б нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн наймдугаар хороонд 10 хоног найзындаа байсан асуумжтай ажээ

 Баян-Өлгий аймагт Улаанбаатар хотоос нэгдүгээр сарын 13-ны өдөр ирж, гэрийн тусгаарлалтад байсан иргэнээс авсан түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу эерэг гарсан байна. Шинжилгээний сорьцыг Ховд аймагт хүргүүлж, PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ.  /2021.01.19/

Эх сурвалж: www.polit.mn