С.САРУУЛ

Багануур дүүргийн Онцгой комисс хуралдаж нийтийн халуун ус, саун, мөсөн гулгуурын талбайг өчигдрөөс /2021.1.18/  эхлэн 09:00-17:00 цагийн хооронд ажиллуулахаар болжээ. Харин 18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундааны зүйл худалдаалахыг хориглосон байна.

Цаашид коронавирусын халдварын нөхцөл байдлаас шалтгаалан бусад төрлийн үйл ажиллагааг нээх эсэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ гэж мэдэгдлээ.  Тус дүүрэгт коронавирусийн халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн ч тархалтыг зогсоосон байна.

Эх сурвалж: www.polit.mn