С.САРУУЛ

 Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг Сүхбаатар дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төв, рестораны QR платформын хэрэглээнд ээлжит шалгалт явууллаа. Шалгалтад Сүхбаатар дүүргийн хороодод байрлах нэр бүхий сүлжээ дэлгүүрүүд, рестораныг хамруулсан байна. Хяналт шалгалтын явцад байгууллагууд QR бүртгэлийг хийхгүй байх, үйлчлүүлэгчдээ бүрэн хамруулаагүй зөрчил илэрчээ. Тухайлбал,  QR уншигдахгүй байх, өөр  дэлгүүрийн QR код уншуулсан бүртгэл 200 гаруй байсан бол кассын гүйлгээгээр 1000 гаруй хүнд үйлчилсэн  зөрчил илэрсэн байна. Харин ресторан кассын гүйлгээн дээр 200 гаруй хүнд үйлчлүүлсэн мэдээлэлтэй бол QR бүртгэлийг ердөө нэг хүнд хийсэн зөрчил илэрсэн учраас үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хааж, зөрчлийг нь арилгуулсны дараа нээх үүргийг холбогдох албаныханд өглөө.

Нийслэлийн зүгээс өргөтгөсөн шалгалтыг цаашид ч эрчимжүүлэх бөгөөд иргэдийн QR бүртгэл хангалтгүй байгаа ААН-үүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах юм.

Эх сурвалж: www.polit.mn