С.САРУУЛ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа гадаадад гацсан монголчуудыг татан авах асуудлаар ҮАБЗ-д хандаж, Төрийн ордоны хоёрдугаар давхарт суулт зарлаж байгаагаа мэдэгдлээ.Тэрээр “УИХ-ын гишүүн миний бие гадаад гацсан, эх орондоо ирмээр байгаа хүмүүсийн өмнөөс Төрийн ордны хоёр давхарт суултыг эхлүүлж байна. Коронавирусээс болоод гадаад гацсан монголчууд маш их байна. Монголчуудын амь нас гадаадад эрсдэлд ороод байна. Ялангуяа БНСУ-д байгаа иргэд эсэргүүцлээ илэрхийлсээр онгоцондоо суух өдрөө хүлээж байгаад амь насаа алдсан тохиолдол ч гарч байна.

Хүний эрх зөрчигдөж байгааг хараад зүгээр сууж болохгүй. Энэ асуудлаар ҮАБЗ-д шаардлага хүргүүлж байгаа. Буцах өдрөө хүлээж байгаа хүмүүст тусгай нислэгийн хуваарийг нээлттэй зарлаж, төлөвлөх боломжийг олгох хэрэгтэй” гэв.

Эх сурвалж: www.polit.mn