С.САРУУЛ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 15-ны өдөр улсын хэмжээнд 9,115 хүнд PCR шинжилгээ хийхэд есөн хүнээс коронавирусын халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Өмнө нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтлууд 25 дугаар эмийн сангийн "Монос" эмийн сангаар үйлчлүүлсэн байсан. Мөн тухайн үед засвар хийж байсан хүмүүс нийт 4 хүнээс халдвар илэрлээ. БЗД-ийн тохижилт үйлчилгээний компанийн ажилтан 3 хүний сорьцод халдвар илэрсэн.Мөн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 2 хүнээс халдвар илэрлээ.Өнгөрсөн Бямба гарагийн шөнө УНТЭ-т маш хүнд хүн очиж тусгаарлагдсан. Тухайн иргэнд тэр шөнөдөө шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар батлагдсан учраас ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. Тухайн батлагдсан тохиолдол нь Нэгдүгээр төв эмнэлгээс гадна хэд, хэдэн эмнэлгээр дамжин явж, үйлчилгээ авсан байна. Тодруулбал, УНТЭ-т очихоосоо өмнө "Сонгдо" нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг зэргээр үйлчлүүлсэн учир тухайн эмнэлгүүдийн ажилчдыг ялган тусгаарлах ажлыг зохион байгуулсан. Одоогоор "Сонгдо" эмнэлгээс зургаан хүнийг тусгаарлалтад авч, 30 хүнд шинжилгээ хийгээд байгаа. Мөн Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгээс дөрвөн хүн, УНТЭ-ээс 17 хүнийг тусгаарлаад байна. Тусгаарласан иргэдээс эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй” гэв.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 1,194 хүн ажиглалт, тусгаарлалтад байгаа бол хоёр дахь хавьтлын 2,166 хүн ажиглалтад байна.

Эх сурвалж: www.polit.mn