Х.ОЮУНБОЛД
                 
Колумбийн дуучин Малума эмэгтэйчүүдийн “Элле” сэтгүүл дээр зураг нь тавигдах анхны эрэгтэй болно. АНУ-ын энэ сэтгүүлийн шинэ дугаар ирэх сард гарах юм байна. Сэтгүүлийн нүүрэнд түүний үсээ ногооноор будсан зураг тавигдах аж. Дуучин залуу инстаграммдаа “Энэ бол Малума, охин. Латин Америк попын хамгийн халуухан эмэгтэй од гарч эхэлж байна” гэж бичжээ. Мөн энэ сэтгүүлийн нүүрэнд зурагаа тавьсан анхны эрэгтэй болгосонд баярлалаа. Энэ миний хувьд их ач холбогдолтой юм. Бүгдээрээ үргэлжлүүлэн мөрөөдөцгөөе. Мөрөөдлөө биелүүлье гэж цахим хаягиаа бичсэн байна. Тэрээр өнгөрсөн арваннэгдүгээр сард Канадын дуучин Веекендтэй хамтарч “Хавай” дууныхаа бичлэгийг гаргасан байна. Мөн цар тахлын үеэр түүнийг Колумбид их хугацааг өнгөрөөсөнд аав ээж нь их баяртай байсан гэв.

 

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН  2021.1.18 ДАВАА № 12 (6489)