Х.ОЮУНБОЛД 

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон зургадугаар сарын 11-13-нд Их Британийн баруун өмнөд хэсгийн Корниш арлын Карбис Бэй хотод хийх их долоогийн чуулганыг даргална гэж Даунинг стрийтийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Тэрээр “Корниш арал нь ийм дээд хэмжээний уулзалт хийхэд тохирсон төгс газар” гэж мэдэгдсэн байна. Энэ нь цар тахал гарснаас хойш анх удаа аж үйлдвэржсэн орнуудаас бүрдсэн 1975 онд байгуулагдсан бүлэглэл болон энэ сарын 1-нээс Их Британи Европын холбооноос гарснаас хойш зохион байгуулах уулзалт болох юм. Борис Жонсон үе дамжин хохирол учруулах их хүч, орчин үеийн дэлхийд тулгарч байгаа том сорилт гэж үзэж байгаа цар тахлын хямралын дараа дэлхийн чухал стратеги сэргээн босголтыг эрчимжүүлэхийг хүсч байгаа аж. Тэрээр “Илүү сайн ирээдүйг бий болгохын тулд бид нээлттэй байдлын үүднээс дахин сэргээн босгох сорилттой тулгарах нь зохистой юм” гэж мэдэгдэлдээ дурджээ. 
Мөн дээд хэмжээний уулзалтад Австрали, Энэтхэг, Өмнөд Солонгос зочин орноор оролцох боломжтой аж. Одоогийн их долоогийн бүлэглэл нь Европын холбооноос гадна Герман, Канад, АНУ, Франц, Итали, Япон,Их Британи гэсэн орноос бүрддэг байна. Борис Жонсон  энэ бүлэглэлийн уламжлалт үүргийг тухайлбал, ОХУ-ын зүгээс 2014 онд хууль ёсны бүх заалтыг хүндэтгэж өөртөө дахин нэгтгэсэн гэж үзэж байгаа Крымийн асуудал ч гэсэн дэлхий дахинд тулгараад байгаа том сорилтуудтай тулгарахад олон улсын шийдвэр үйл ажиллагааны өөрчлөлтийн үүргийг гүйцэтгэдэг болохыг онцолсон байна. Харин их Британийн ерөнхий сайд асан Гордон Броун болон олон улсын улс төрийн зүтгэлтнүүд их долоогийн бүлэглэл одоо үүсээд байгаа хүчин зүйлийн тэнцвэрийг төгс зохицуулж чадахгүй. Цар тахлын улмаас бүлэглэлд үүссэн дэлхийн хямралыг шийдвэрээр зохицуулахыг дэмжиж байна гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Мөн Гордон Броун АНУ-ын шинэ ерөнхийлөгч Жо Байденаар даргалуулсан их 20-ийн онцгой чуулганыг ирэх сард хийлгэхийг зорьж байгаа аж.

 

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН  2021.1.18 ДАВАА № 12 (6489)