Репо санхүүжилтийн 50 хувь нь үйлдвэрлэгчдэд хүрчээ

0
хуваалцах
366
үзсэн

Ц.МЯГМАРБАЯР

Монголбанкнаас  репо санхүүжилтийг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн. Бодлогын хүү эдийн засагт хоцрогдолтой нөлөөлдөг учраас аль болох богино хугацаанд эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж, цусны эргэлтийг нэмэгдүүлдэг ач холбогдолтой. 2020 оны IV улиралд нийтдээ 230 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.  Энэ санхүүжилтийн 50 хувь нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-ны байдлаар үйлдвэрлэгч нарт очсон байна. Түүнчлэн 400 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт авах хүсэлт иржээ. Монголбанкнаас 500 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад нийлүүлж байгаа учраас хүсэлтүүд бүрэн дүүрэн хангагдах боломжтой талаар эх сурвалж хэлж байна. Репо санхүүжилтэд хамрагдсанаар үйлдвэрүүдийн  зардал болон зээлийн хүүгээ бууруулж үйл ажиллагаагаа сэргээх алхмуудаа хийгээд эхэлжээ.  Репо санхүүжилтийн өртөг нь харьцангуй бага. Ерөнхийдөө 10 хувиас хэтрэхгүй байх зээлийн хүүг санал болгож байгаа. Зах зээл дэх зээлийн хүү 18-19 хувь байгаа үед бага хүүтэй эх үүсвэрийг  нийлүүлж байгаа нь цаашдаа зээлийн суурь хүү буурахад дөхөм болох юм. 

 

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН  2021.1.18 ДАВАА № 12 (6489)