Т.САЙХАН

Эмээлт орчимд өнөөдөр 13:00 цагийн үед чичирхийлэл мэдрэгджээ. Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан "Өнөөдөр 13:06 цагт уул уурхайн тэсэлгээ бүртгэгдсэн. Одон орон, геофизикин хүрээлэн нь хол ойрын газар хөдлөлтөөс гадна уурхайн тэсэлгээг бүртгэж авдаг. Тэгэхээр газар хөдлөлт биш уул уурхайн тэсэлгээ гэсэн үг.  Эмээлт орчимд 1.4 магнитудын газар хөдлөлт бүртгэгдсэн. Энэ нь зөвхөн тусгай зориулалтын багажинд л мэдрэгддэг. Эмээлтээс хойш орших уул уурхайн компани тэсэлгээ хийснээс үүссэн чичирхийлэл юм. Харин 3.5 магнитудаас дээш бол багажнаас гадна иргэдэд мэдрэгддэг. Одоогоор өөр газар хөдлөлт бүртгэгдээгүй байна" гэдэг мэдээллийг өглөө. 

Эх сурвалж:www.polit.mn