Т.САЙХАН

2021.01.17

Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн өдөр СОVID-19-ийн нөхцөл байдал ямар байсан талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ИЙН Томуугийн нэгжийн дарга  А.Бурмаа:-Сүүлийн 24 цагт таван тохиолдол шинээр бүртгэгдэж, 38 хүн эдгэрлээ.  Улсын нийт халдварын тоо 1517 болсноос 947 нь эдгэрээд байна. Өчигдөр нийт 15300 хүнд шинжилгээ хийснээс таван хүнд вирус илэрсэн. Тодруулбал, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал дөрвөн хүнд илэрсэн. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нэгдүгээр сарын 16-ны шөнө ирж хэвтсэн нэг хүний шинжилгээнд СОVID-19 илэрсэн. Энэ хүний биеийн байдал нь хүнд байна. УНТЭ тус өвчтөнийг тусгаарлан авч шинжилгээ хийсэн бөгөөд тандалт судалгаа үргэлжилж байна" гэв. 

Дотоодын 1016 халдварыг танилцуулбал

Улаанбаатар хотод-690 

  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Эх сурвалж:www.polit.mn