Индонезид 6.2 магнитудын газар хөдлөлтийн улмаас 67 хүн амиа алдав

0
хуваалцах
227
үзсэн

С.САРУУЛ

 

 Индонезийн Сулавеси аралд баасан гаригийн шөнө 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 67 хүн амь үрэгдсэнийгм Улаан Загалмайн нийгэмлэг мэдээлснийг cnn онцоллоо. Цаашид нас барсан болон сураггүй болсон хүний тоо нэмэгдэх төлөвтэй байгаа хэмжээжээ.

 

Газар хөдлөлтийн төв цэг нь Сулавеси арлын Мажене хотоос зүүн хойд зүгт 6 км зайд, 10 км-ын гүнд байгааг Цаг уур, геофизикийн хүрээлэн мэдэгджээ. Мажене хотод 637 хүн бэртэж, 15,000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Газар хөдлөлтийн чичиргээ 5-6 секунд үргэлжлэхэд Мажене хотын 300 орчим орон байр эвдэрч, нурсныг орон нутгийн онцгой байдлын алба мэдээлжээ.Газар хөдлөлт шөнө дунд болсон тул гэртээ унтаж байсан олон хүн барилгын нурангинд дарагдсан байна. Гамшиг болсон газар руу хүрэх зам эвдэрсэн нь аврагчид очих болон харилцаа холбоо, эрчим хүчний дэд бүтэц гэмтсэн нь аврах ажиллагаанд хүндрэл учруулж байна.

 

Энэ удаагийн газар хөдлөлтийн улмаас далайд цунами үүсэхгүй гэсэн дүгнэлтийг Индонезийн мэргэжилтнүүд гаргажээ.

 

Эх сурвалж: www.polit.mn