З.БАТЦЭЦЭГ
-Алхам алхамаар дэглэмээ хэвийн болгож, жиндээ эргэж орох зөвлөгөө-
Шинэ жилийн баяр дууссаны дараа арьс хуурайшиж, дэглэм алдагдаж, хоёр гурван кг нэмсэн байдаг. Ажлын долоо хоног эхлэхэд өөрийгөө зовоолгүй яаж хэвийн амьдралдаа орох вэ.
1. Стресс дээр стресс бүү нэм.
Өөрөөр хэлбэл баяр дуусмагц шууд мацаг барьж болохгүй. Хамгийн зөв шийдвэр бол хуучин дэглэмдээ эргэн орж, хоол, унтах горимоо эргэн сэргээх хэрэгтэй. Эхний ээлжинд хамгийн төгс хувилбар бол дөрвөн удаагийн хооллолт. Өглөөний цай, өдөр оройн хоол, 16 цагийн үед хөнгөн хооллолт. Оройн хоолыг унтахаас өмнө хамгийн багадаа 2 цагийн идсэн байх. Нойрондоо бас анхаарах хэрэгтэй.
2. Цагтаа унтахыг хичээгээрэй.
Баяраар хундага дарс уусны дараа үүр цайж байхад унтаад бидний нойрны дэглэм алдагддаг. Үүнээс болж бүтэн өдөржин сулбайна. Мөн мэдээж бие организимд сөргөөр нөлөөлнө. Биднийг унтаж байхад кортизол гэдэг даавар ялгарч инсулиныг эсэргүүцэн бодисын солилцоог хэвийн явуулж байдаг. Тиймээс хамгийн түрүүнд нойрны дэглэмийг хэвийн горимд оруулах их чухал.
3. Усан дэглэмийг сэргээх.
Бид өдөрт 1.5-2 л ус уух ёстой гэдгийг хүн бүр мэднэ. Уух шингэний 50% нь цэвэр ус, үлдсэн 50% нь цай, нохойн хошууны шүүс гэх мэт зүйлс орно. Уух зүйлээр хоргүйжүүлэх шингэн хийж болно. Гэртээ нимбэгний шүүс хийгээд ажил руугаа авч явж болно. Үүний тулд таньд 1 нимбэг, 50 гр цагаан гаа, 1 л ус хэрэг болно. Бүх орцоо жижигхэн хэрчээд, усаа хийгээд 2-3 цаг болгоно. Дараа нь шүүж аваад жаахан хөргөх зорилготойгоор 1:1 хэмжээтэй хүйтэн ус нэмнэ. Хаван ул мөргүй арилдаг.
4. Их хөдөл.
Баярын үеэр хүмүүс голдуу 3-4 кг нэмдэг. Жилийн эхний долоо хоног та гэртээ зөвхөн хөргөгч ор хоёрын хооронд хөдөлж байсан бол алгуур хөдөлгөөнөө нэмэх хэрэгтэй. Ажлын дараа жаахан алхах, найзуудтайгаа мөсөн талбай орох эсвэл амралтын өдрүүдээр ууланд сноуборд, цанаар гулгаарай. Ажлын өдрүүдэд компьютерийн ард удаан суусаар ядарсан хүзүү, нурууны чилээгээ 10 мин босоод дасгал хийн гаргаарай.
5. Хөнгөн хооллох өдөр.
Ажил эхэлсэнээс 3-4 хоногийн дараа нэг өдрийг хөнгөн хоолны өдөр болгоорой. Мацаг барьж болохгүй. Мах ногоо, бор будаа, тослог багатай сүүн бүтээгдэхүүн. Хэрвээ хоол хийх зав гарахгүй бол хөнгөн хоолны менютэй хоол хүргэлтийн газар олон болсон шүү дээ .
Эх сурвалж: www.elle.ru