Индонезид болсон газар хөдлөлтөд хохирогчдын тоо нэмэгдэв

0
хуваалцах
218
үзсэн

 

Индонезийн баруун Сулавеси мужид болсон газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 42 болсон байна. Энэ талаар СNA агентлаг өнөөдөр /2021.01.16/ мэдээлжээ. Хохирогчдын 34 нь нурангид даруулсан бол үлдсэн нь эмнэлэгт ирээд нас барсан байна.

Индонезид болсон газар хөдлөлт 6,2 баллын хүчтэй байсан бөгөөд зочид буудал, мужийн захиргааны байр зэрэг 60 гаруй барилга нуржээ. Үүний улмаас 2000 гаруй хүн орон гэрээ орхин нүүхэд хүрсэн байна. Аврагчид нурангийг зайлуулахаар ажиллаж байна.