Парагвайд Оросын вакциныг бүртгэв

0
хуваалцах
256
үзсэн

Д.АРИУН

Парагвай улсын Эрүүл мэндийн сайн коронавирусын эсрэг ОХУ-ын “Спутник V” вакциныг бүртгэлээ гэж Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдээллээ. Тус улсын нутагт эмнэлзүйн туршилт хийлгүйгээр бүртгэлийг түргэвчилсэн журмаар хийсэн байна. Ийм маягаар "Спутник V" вакциныг Аргентин, Боливи, Серб, Алжир, Палестин, Венесуэл улсад бүртгэжээ.

Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгдэхдээ, “Парагвайд “Спутник V” вакциныг бүртгэсэн нь үр дүнтэй, аюулгүй энэ вакциныг Латин Америкийн улсууд сонирхож байгааг харууллаа. Цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа өргөжүүлж, “Спутник V” вакциныг бүс нутгийн хэд хэдэн оронд бүртгүүлж батламжаа авах гэж хүлээж байна” гэсэн байна.

Эх сурвалж: ria.ru