Г.Занданшатар: Шүүгчид нөлөөлөх оролдлогыг хаасан хуулийг баталлаа

0
хуваалцах
330
үзсэн

Т.САЙХАН

2021.01.15

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Хуулийн өөрчлөлтөөр  шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага болох Шүүхийн сахилгын хороо улсын хэмжээнд ажиллахаар болж байна. 

Харин шүүгчдэд зэрэг дэвийн нэмэгдэл олгох санал дэмжлэг аваагүй, Гэхдээ шүүгчдэд үндсэн цалин дээр онцгой нөхцлийн нэмэгдэл, мөн докторын зэрэг цолны нэмэгдэл олгоно.

Шүүхийн тухай хуулийг баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ "Та бид шүүхийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Хдсэн хуулийг амилуулах, иргэд шударга шүүхээр шүүлгэх эрхзүй хангагдлаа. УИХ-д суудалтай бүх нам, бие даагчид ойлголцлыг тэргүүнд тавьж, Үндсэн хуульд өргөсөн тангарагтаа үнэнч байж, нэгдмэл санаатай ажилласан явдал талархал илэрхийлье.

Хуульд эрүүдэн шүүх, хууль бусаар яллах зэргээс сэргийлэх зохицуулалт тусгасан. Шүүгчид хэн нэгэн нөлөөлөх оролдлогыг хаасан, хууль зөрчсөн шүүгчид сахилгын бусад шийтгэл ногдуулахаар эрх, үүргийг тодотголоо. Улсын Дээд Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны шүүгчийг ил тодоор сонгон шалгаруулна. Шүүхэд шатлан дэвшин зарчмыг баримтална. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч бус гишүүнийг томилгооны сонсголоор заавал оруулж, батлахаар болсон нь чухал зохицуулалт болсон. Шүүгчээс мэргэжлийн шалгалтаас гадна зан төлвийн шалгалт авна. Шүүгчид ёс зүйн болон эрх зүйн хариуцлага хүлээдэг болно. Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд бүх шатны шүүхийн байгууллага, шүүгчдийн төдийгүй хүн бүрийн оролцоо чухал гэдгийг тодотгон хэлж байлаа.

Эх сурвалж:www.polit.mn