Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд нэгдүгээр сарын 18-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

“Чонотой бүжиглэгч”, “Бие хамгаалагч” гээд маш олон кинонд гайхалтай сайхан дүрүүдийг бүтээсэн жүжигчин бол Кевин Костнер. Тэрбээр зөвхөн жүжигчин төдийгүй найруулагч, продюссер. Холливудын нэрт жүжигчин Кевин 1955 оны энэ өдөр төржээ. Анх 1974 онд “Сиззл-Бич” кинонд тоглосноор урлагийн хүн болохоор шийдсэн байна. Олон жил туслах дүр бүтээсэн тэрбээр 1980-аад онд найруулагчдын нүдэнд өртөж 1990 онд олны танил болсон юм. Нэрт дуучин Уитни Хьюстонтой хамтран тоглосон “Бие хамгаалагч”-ийг Холливуд төдийгүй дэлхий даяараа нэг хэсэгтээ бишрэн үзэцгээж байлаа. Түүнээс хойш тоглосон кино, бүтээсэн дүр болгон нь амжилтад хүрсэн. Кевин Костнерын өөрөө найруулж, гол дүрд нь тоглосон “Чонотой бүжиглэгч” киног үзэгчид сайн санаж байгаа. Хамгийн тачаангуй эрээр нэг бус удаа шалгарч байсан тэрбээр удахгүй шинэ бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзах гэнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1778.01.18. Алдарт аялагч Жеймс Күүк Хавайн аралд хүрсэн анхны хүн болов. Тэрээр уг арлыг "Сендвичэн арал" гэж нэрлэжээ.

1871.01.18. Германы эзэнт гүрний I Вильгелм хаан Францны Версалийн шилтгээний "Тольт танхим"-аас Франц-Пруссын дайн албан ёсоор өндөрлөснийг зарлав. Мөн Герман улс Пруссээс гарч тусдаа улс байгуулах болсон байна. Тэрээр Герман улсын хаан болсон билээ.

1886.01.18. Англи улсын Лондон хотод Хоккейн холбоо байгуулагдаж шайбтай хоккейн анхны дүрмийг боловсруулжээ.

1896.01.18. Англид рентген туяаны аппаратыг Х.Л.Смит бүтээж, олон нийтэд сонирхуулав.

1941.01.18. Дэлхийн хоёрдугаар дайн: Британийн арми Италийн мэдлийн зүүн африкийн бүс нутагт сөрөг дайралтаа эхлүүлжээ.

1983.01.18. Олон улсын олимпын хороо 1912 оны зээрэнцэг болон олон төрөлтийн тэмцээнд түрүүлсэн Жим Торпын алтан медалийг төрөл төрөгсдөд нь гардуулан өгчээ.

Эх сурвалж www.zms.mn