Б.Баатархүү: Шөнийн цагаар хүүхэд уйлсан гэж хариуцлага тооцох боломжгүй

0
хуваалцах
453
үзсэн

Б.ОД

Зөрчлийн тухай хуулинд нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хувь хүнийг зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог зүйл заалт бий.  Гэвч хүүхдүүд үймүүлж, дуу чимээ гаргасан тохиолдолд эцэг эхэд нь хариуцлага тооцох боломжгүй юм байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Цагдаагийн байгууллагаас "Шөнийн цагаар хүүхэд уйлсан, үймүүлсэн" гэж хариуцлага тооцож байгаагүй.  Тийм боломж байхгүй. Учир нь Зөрчлийн тухай хуулиар зөрчил гаргагч нь 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд хариуцлага хүлээлгэдэг. Хэрэв эцэг эх нь оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хариуцлага хүлээнэ" гэсэн юм.  Цагийн хязгаарын хувьд 22:00-06:00 цагийг хүний амарч тайван байх хугацаа гэж үздэг  юм.

Эх сурвалж:www.polit.mn