Б.ОД

Монголын эрдэмтэд COVID-19 халдвар авсан хүнд  эсрэг биет үүсч, дархлаа тогтож буйг оношлох оношлуурыг зохион бүтээжээ. “ЭЛИЗА” нэртэй энэ оношлуураар SARS-CoV-2 вирусын халдварыг хүний цус, сийвэнд илрүүлэх, вирусын тархалтыг судлах, хүн амын дундах дархлааны тогтолцоог хянах боломжтой юм.Туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авсан бөгөөд хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

Энэ талаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ц.Оюунсүрэн "Халдвар аваад эдгэрсэн хүмүүст дархлаа тогтсон эсэхийг үздэг оношлуур бүтээхээр гурван сар судалгаа хийсэн. Эхний шатанд буюу оношлуур бүтээхэд 16 сая төгрөгийн санхүүжилт, дараагийн шатанд буюу шалгах, баталгаажуулах, тоног төхөөрөмж авах зэрэгт 180 сая төгрөгийн санхүүжилтийг БШУЯ-наас олгосон" гэж ярилаа.

 Эх сурвалж:www.polit.mn