Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалтын талаар ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.01.15/ өглөө. Улсын хэмжээнд пүрэв гаригт 16854 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 1491 боллоо.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Мөнххада" компанийн ажилтнуудын гэр бүлийн гишүүдээс дөрвөн хүн, БЗД-ийн XII, XVII  хорооны оршин суугчдын гэр бүлийн найман хүнээс COVID-19 халдвар илэрсэн. Эдгээр тохиолдол бүгд тусгаарлалтад байсан.Батлагдсан тохиолдлуудын нэг  нь ХУД-ийн цагдаагийн хэлтэст ажилладаг байсан. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн газрын 100 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж, 10 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Мөн Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, “Энэрэл” эмнэлгээр халдвартай иргэн үйлчлүүлсэн. Дээрх эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийн эхний шинжилгээний хариу сөрөг гарсан ” гэдгийг хэллээ.” гэж ярилаа. Өнөөдрийн байдлаар 909 хүн эмчлүүлж байгаагаас  хоёр хүн маш хүнд, хүнд 12, хүндэвтэр 72, хөнгөн 485 хүн байна.

Дотоодын халдварын тоо 990  /2021.01.15/

  • Улаанбаатар хотод-664 
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Эх сурвалж:www.polit.mn