Америкийн шүтэн бишрэх эрх чөлөөний өдөр

0
хуваалцах
356
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа монголын түүхэнд нэгдүгээр сарын 16-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Америкийн нэрт улстөрч, соён гэгээрүүлэгч Томас Жефферсон Виржиниа мужид "Шашны эрх чөлөөний тунхаг"-ыг хэвлүүлсэн байна. Жил бүрийн энэ өдөр АНУ-д шүтэн бишрэх эрх чөлөөний өдрийг тэмдэглэдэг бөгөөд Америкийн ерөнхийлөгч ард түмэндээ хандан өөрийн орны түүхийг дурсч, иргэний эрх, янз бүрийн шашин шүтэх тэмцлийн хүнд замаа санаж явахыг уриалдаг. 1786 оны  энэ өдөр Виржиниа мужийн Ерөнхий Ассамблей "Virginia Statuteon Religious Freedom" баримтыг баталжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1605.01.16. Испанийн Мадрид хотод Мигель де Сервантесын "Дон Кихотын тэргүүн дэвтэр" хэвлэгдэв.

1707.01.16. Шотландын парламент хэлэлцээд Нэгдэлийн хуулийг батласнаар Их Британийн бүрэлдэхүүнд нэгджээ.

1786.01.16. Америкийн нэрт улстөрч, соён гэгээрүүлэгч Томас Жефферсон Виржиниа мужид "Шашны эрх чөлөөний тунхаг"-ыг хэвлүүлсэн байна.

1919.01.16. АНУ даяар бүгдийг тэнцвэржүүлэх хөдөлгөөн өрнөж, Үндсэн хуульд 18 дахь нэмэлт өөрчлөлт оруулах уриалга гарч эхэллээ. Үүний улмаас нэг жилийн дараа хуурай хууль үйлчилж эхэлсэн юм.

1920.01.16. Францын нийслэл Парис хотноо Үндэстнүүдийн лиг /НҮБ/-ийн анхны хуралдаан болжээ.

1924.01.16. Грекийн ерөнхий сайдын тушаалд Элефтерос Веницелос дөрөв дэх удаагаа сонгогдов.

1951.01.16. Монгол Улсад сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллага болох Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл байгуулагджээ

1991.01.16. Холбоотон гүрнүүдийн цэргийн анги нэгтгэл Ирак улсад нэвтэрч, "Персийн булангын дайн" эхлэв.

Эх сурвалж www.zms.mn