Б.ТАМИР

Эрчим хүчний зохицуулах хорооноос жил бүрийн арванхоёрдугаар сарын 21-нээс дараа оны хоёрдугаар сарын 21-ний хооронд “Хэрэглэгчийн аян” зохион байгуулдаг.
Дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа “Хэрэглэгчийн аян”-ы хүрээнд тухайн бүс нутаг, тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд хамаарах хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан, найдвартай эрчим хүчээр хангах,  цахилгаан түгээх шугам, тоноглолын хүчин чадлыг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, зүй зохистой, хэмнэлттэй хэрэглэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллах талаар зөвлөмж, мэдээлэл солилцлоо. 

Тус хорооноос Улаанбаатар хот, 21 аймгийн Зохицуулах зөвлөлийн гишүүд, цахилгаан дулааны эрчим хүчээр хангах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч 117 компанийн удирдах албан тушаалтнууд оролцсон цахим уулзалтыг зохион байгуулж Засгийн газраас хэрэгжиж буй дулаан, цахилгааны төлбөртэй холбоотой тогтоолын хэрэгжилтэд зөвлөмж өгчээ.

Эх сурвалж: www.polit.mn