Цэргийн бүртгэл хийлгэх гэж хороондоо очих шаардлагагүй

0
хуваалцах
271
үзсэн

С.САРУУЛ

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл өнөөдрөөс /2021.01.13/ эхлэн нэгдүгээр сарын  27-ны өдрүүдийг дуустал нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын ажлын байранд явагдана. Коронавирус цар тахал гарсантай холбогдуулан иргэдийг олноор нь цуглуулахгүйгээр цаасан суурьтай цэргийн бүртгэлийг явуулах тул иргэд өөрсдийн оршин суугаа хороондоо очиж бүртгүүлэх шаардлагагүй, 2021 оны цэргийн бүртгэл хийлгэсэнд тооцох юм.

Шаардлагатай мэдээллийг оршин суух дүүргийнхээ Цэргийн штаб болон хороодын утас руу залгаж  авах бүрэн боломжтой.

2.2. Цэргийн бүртгэл нь нэрийн ба тоон гэсэн төрөлтэй байна

2.2.1. Нэрийн бүртгэлийг сум /баг/, хороо

2.2.2. Тоон бүртгэлийг цэргийн штаб хөтөлнө.

Эх сурвалж: www.polit.mn