ЭМЯ: 13 хүнээс халдвар илэрлээ

0
хуваалцах
423
үзсэн

2021.01.13

Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

“Өчигдөр улсын хэмжээнд 16975 нийт хүний сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь Ачтан эмнэлэгтэй холбоотой голомтоос гаралтай бол БГД-ийн 4 дүгээр хорооны гурван гэр бүлийн долоон хүн, БГД-ийн 17 дугаар хорооны дөрвөн хүн байна. Монгол Улсын коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 1469 боллоо. Үүнээс 549 хүн эмчилгээнд байгаа бол үлдсэн нь эдгэрсэн байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсээс биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-449
  • Хүндэвтэр-87
  • Хүнд-12
  • Маш хүнд-1 хүн байгаа юм” гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 

Эх сурвалж:www.polit.mn