Л.Даваабаяр: Газар хөдлөлтийн улмаас 18 хүн зүрх дэлссэн гэх дуудлага өгсөн

0
хуваалцах
375
үзсэн

С.САРУУЛ

Хөвсгөл аймгийн сумдад өнөөдөр үүрээр /2021.01.12/ нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдсэнийг албаныхан мэдээллээ. Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлснээр Хөвсгөл аймгийн бүх суманд газар хөдлөлт болсон. Одоогийн байдлаар 80 гаруй газар хөдлөлт бүртгэгдээд байгаагийн дотор 4 баллаас дээш 30 гаруй газар хөдлөлт болсон. Хохирлыг бүрэн тогтоогоогүй бөгөөд одоогийн байдлаар Ханх суманд байшингийн хана цуурсан гэдгийг хэллээ.

Тэгвэл Хөвсгөл аймгийн Ханх сумын засаг дарга Л.Даваабаяр “12:00 цагийн байдлаар одоо хүртэл голомтоос 10 км зайд чичиргээ мэдрэгдсэн хэвээр байна. Сургууль, тамгын газрын байрны хана цуурсан бол эрүүл мэндийн төвийн байрны дээвэр нурсан.  55-79 насны 18 хүн дуудлага өгчээ зүрх дэлссэн, амьсгаа давхацсан, айсан гэжээ. Өнөөдрийн хувьд бүх ажилчдаа амраасан” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn