Т.САЙХАН

Үндэсний цэцэрлэгт хүүрээлэнг энэ сарын 11-нээс нээхээр болжээ.  Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг даваа гарагаас хэвийн горимд нь шилжүүлэн нээж байгаа. Үүний учир нь нийслэлийн зүгээс иргэдэд аль болох бөөгнөрөл үүсгэхгүйгээр холбогдох байгууллагуудын хяналт дор агаар салхинд гарах маршрутыг нээх бодлого барьж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэгт нээхэд үйлчилгээнийх нь газрууд ажиллахгүй ч иргэд агаарт гарах нөхцөл боломжийг бүрдэх юм" гэлээ.   Мөн гэр бүлээрээ агаарт гарах маршрутыг гаргаж бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохицуулахаар ажиллаж байгаа гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn