Т.САЙХАН

2021.01.10

 COVID-19-ийн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 9-ний өдөр улсын хэмжээнд 22993 хүнд PCR шинжилгээ хийхэд 21 хүнээс  халдвар илэрлээ. 

Үүнд, 

Афганистанаас ирсэн энхийг сахиулагчаас илэрсэн. Ингэснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 409 болж байна.  ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас илэрсэн. 19 нь шинээр үүсээд байгаа кластер голомтоос бүртгэгдсэн.  Тухайлбал, БГД-ийн 6 дугаар хорооны 65, 12 дугаар байрны хүмүүсийн хоёр дахь давтан шинжилгээнээс найман хүнд халдвар илэрсэн, голомт идэвхтэй байгаа Мөнххада компанийн нэг ажилтны гэр бүлийн дөрвөн хүнээс, "Ачтан" эмнэлгийн нэг ажилтны гэр бүлийн хавьтлуудаас илэрсэн. Үүний нэг нь "Сонгдо" эмнэлгийн лабораторийн эмч ажилтай хүн байсан тул тус эмнэлгийн эмч ажилчид, зааланд үйлчлүүлж байсан 160 хүнээс шинжилгээ авсан. Шинжилгээ үргэлжилж байна гэв. 

Ийнхүү улсын хэмжээнд COVID-19-ийн батлагдсан тохиолдол 1429 боллоо. Үүнээс дотоодын халдвар 1020 болж байна.

Эх сурвалж:www.polit.mn