Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэн нэгдүгээр сарын 09-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Apple компанийн гүйцэтгэх захирал Стив Жобс iPhone ухаалаг гар утсыг албан ёсоор энэ өдөр олон нийтэд танилцуулсан байна. iPhone бол интернэт болон мултимедиа үйлдэлийн зориулалттай Ухаалаг гар утас  бөгөөд Apple компаний бүтээгдэхүүн болно. Анхны загвар болох iPhone Edge буюу iPhone 2G нь 2007 оны 1 сарын 9-нд зохион байгууллагдсан Macworld үзэсгэлэн дээр Apple компаний захирал асан Стив Жобс танилцуулсан бөгөөд 2007 оны 6 сарын 29-нд АНУ-д борлуулагдаж эхэлсэн. iPhone-ны 5 дахь загвар болох iPhone 4S нь 2011 оны 10 сарын 4-ний өдөр танилцуулагдан, борлуулалтанд гарсан юм. iPhone нь Ухаалаг гар утасны зах зээлд томоохон байр суурийг эзэлж байгаа бөгөөд анхны мэдрэгч дэлгэцтэй ухаалаг гар утас юм.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1768.01.09. Филип Астлей орчин үеийн циркийн үзүүлбэрийг Лондонгийн тайзнаа тавьжээ.

1793.01.09. АНУ-д Францын иргэн Жеан-Пьер Бланшард агаарын бөмбөлөгөөр ниссэн анхны хүн болов.

1822.01.09. Бразилын хаан I Педро, Португалийн VI Хао нар энхийн хэлэлцээгээ эхлүүллээ.

1839.01.09. Францын Шинжлэх ухааны академи Дагуеротайп буюу зураг авах хэрэгслийг үзэж, амьдралд хэрэгтэй нээлт хэмээн хүлээн зөвшөөрөв.

1894.01.09. АНУ-ын Массачусетс мужийн Лексингтон хотод байрлах Нью Ингланд цахилгаан мэдээ, холбооны газар баттерейгаар ажилладаг телефон утсыг үйлчилгээнд нэвтрүүлэв.

1909.01.09. Эрнест Шеклтоноор удирдуулсан Өмнөд туйлийг судлах Нимродын экспедиц Өмнөд туйлийн 180 км газарт Британийн эзэнт гүрний далбааг мандуулснаар тухайн цаг үедээ хамгийн алс хол газар хүрсэн үйл явдал болов.

1920.01.09. Улаан Арми Эрхүү хотыг чөлөөлжээ.

1951.01.09. Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байр АНУ-ын Нью-Йорк хотноо албан ёсоор нээгдэв.

1957.01.09. Египетийн Засгийн газартай Суэцийн сувгийн асуудлаас болж, дипломат харилцаагаа сэвтээхэд хүргэсэн Их Британийн ерөнхий сайд Сир Энтони Эден албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгөв.

Эх сурвалж www.zms.mn