Б.ДОЛЖИНЖАВ

“Зуун жилийн ганцаардал” романаараа Нобелийн утга зохиолын шагнал хүртэж байсан  Колумбын нэрт зохиолч Габриел Гарсиа Маркесын бас нэгэн алдартай зохиол нь “Тахлын үеийн дурлал юм. Аугаа хайрын тухай өгүүлсэн энэ зохиолын онцлох эшлэлүүдээс хүргэж байна.

-Чамайг ямар их хайрласныг минь бурхан л ганцаараа мэднэ.

-Хайртай хүмүүсээ орхиод явж байгаа хүн өөрийн гэсэн бүх юмтайгаа энэ хорвоогоос явмаар юм.

-Залуу байгаа дээрээ чадах чинээгээрээ л зовж шаналаад ав. Ийм зүйл бүх амьдралын туршид үргэлжлээд байдаггүй юм.

-Нийгмийн амьдралын хамгийн чухал зүйл нь айдсыг даван гарах, гэр бүлийн амьдралд хамгийн чухал нь уйтгарыг давж сурах юм.

-Юунд ч хэрэггүй мөртлөө хаячхаж болдоггүй зүйлээр юу хийх талаар нээлт хийх юм.

-Галзуу дурлалын он жил болж өнгөрлөө. Нэг нэгнийгээ бодох, хэн хэнийгээ мөрөөдөх, хариу захиаг нь тэсэн ядан хүлээхээс өөр амьдрал хоёуланд нь байхгүй болов. Солиорлоор амьсгалсан тэр хавар ч, дараа жилд нь амьд дуу хоолойгоор харилцах завшаан тохиосонгүй.

-Хүн бүр үхлийнхээ эзэн нь. Бидний хийж чадах ганц зүйл бол цаг нь ирэхэд айдасгүй, зовиургүй үхэхэд нь тухайн хүнд туслах юм.

-Эрэгтэй хүний жинхэнэ мөн чанарыг танихын тулд нэлээн хэдэн жил шаардагддаг.

-Амьдралд надад хэрэгтэй байгаа цор ганц зүйл бол хэн нэг нь намайг ойлгох юм.

Эх сурвалж:www.polit.mn