АНУ-ын Конгресс Жо Байдены ялалтыг баталгаажууллаа

0
хуваалцах
128
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан Жо Байдены ялалтыг АНУ-ын Конгресс баталгаажуулсныг дэд ерөнхийлөгч Майк Пенс зарлалаа. Сонгуулийн  саналын хуудсыг Конгресс дахин тоолж, Байденг АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчөөр өчигдөр баталсан байна.

Дональд Трампыг дэмжигчид Конгрессын ордонд дайран орж, үймээн дэгдээсний улмаас санал тоолох хурал зургаан цагийн завсарлага авсан юм. Байдены ялалтыг Сенатын танхим 93:6, Төлөөлөгчдийн танхим 301:121 гэсэн харьцаагаар баталжээ.Ийн Байден энэ сарын 20-нд тангарагаа өргөнө.

Эх сурвалж:CBS