Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэн нэгдүгээр сарын 08-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Умард Солонгосын дээд удирдагч Ким Жон Ун 1983 оны энэ өдөр мэндэлсэн байна. Ким Жон Уны эцэг Ким Чен Ир 1941–2011, өвөг эцэг Ким Ир Сен 1912–1994 нар Умард Солонгос улсыг 1948 онд байгуулагдсан цагаас удирдаж ирсэн түүхтэй. Эцгээ өнгөрсний дараа Ким Жон Уны 2012 оноос хойш Улсын батлах хамгаалах зөвлөлийн тэргүүн дарга, Солонгосын хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, Солонгос ардын цэргийн ерөнхий командлагч, Цэргийн төв зөвлөлийн дарга зэрэг гол гол албан тушаалыг хашиж яваа их удирдагч юм. Ким Жон Ун нь өмнөх удирдагч Ким Чен Ирийн гуравдугаар, отгон хөвүүн бөгөөд түүний ээжийг Ку Юнхи гэдэг. Ким Жон Уны хэзээ төрсөн нь нууцлагдмал байдаг. Гэхдээ тус улсын дээд албан тушаалтнууд түүнийг нэгдүгээр сарын 8-нд төрсөн гэж баталдаг тул энэ өдрийг үндэсний баяр болгон календарт тусгасан байдаг аж. 2010 оны сүүлээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ил түүнийг залгамжлагчаараа зарлах хүртэл Ким Жон Ун маш нууцлагдмал байжээ. Өсвөр насных нь ганц л хар цагаан зураг байдаг бөгөөд үүнээс өөр хүүхэд байх үеийнх нь зураг олон нийтэд хэзээ ч дэлгэгдэж байгаагүй. Тэрбээр хэрхэн хүмүүжсэн нь нууцлаг хэвээр үлдсэн юм. Тус улсад 1.19 сая хүн цэргийн албыг идэвхтэй хашдаг байна. Мөн зургаан сая хагас цэрэгжсэн бие бүрэлдэхүүнтэй, 600 мянган бэлтгэл цэрэгтэй аж. Ким Жон Ун цэргийн генерал, төрийн тэргүүн хүнийхээ хувьд цөмийн зэвсэглэлд илүүтэй анхаарал хандуулдаг. Ким Жон Уны хамгийн дуртай спорт нь сагсан бөмбөг бөгөөд Майкл Жорданы шүтэн бишрэгч гэнэ. Сургуулийнх нь нэг найз “Ким Жон Ун Чикаго Булзын супер од Майкл Жорданы зургийг хэдэн цагаар ч хамаагүй харандаагаар зураад суучихдаг байсан. Тэр бол сагсанбөмбөгийн солиотон” гэж дурсчээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1790.01.08. АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Вашингтон анх удаагаа ард түмэндээ хандаж үг хэлжээ.

1811.01.08. АНУ-ын Луйзана мужийн Сейнт Жеймс хотод Чарльз ДэсЛондесийн удирдсан боолуудын бослого амжилтгүй болов.

1867.01.08. Вашингтон муж африк гаралтай америк иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хүлээн зөвшөөрчээ.

1926.01.08. Абдул-Азиз Ибн Сауд нь Хеяазын хаанаар өргөмжлөгдсөн ба улсынхаа нэрийг Саудын Араб болгон өөрчилсөн.

1963.01.08. АНУ-ын нийслэл Вашингтон хотод Леонардо ДаВинчигийн "Мона Лиза" зураг анх удаа олны хүртээл болов.

1975.01.08. АНУ-ын Коннектикут мужийн амбан захирагчаар Элла Т.Грассо сонгогдов. АНУ-ын Засаг захиргаа удирдлагын нэгжийн түүхэнд анх удаа нөхрийнхөө дараа захирагчаар сонгогдсон хүн болж түүхэнд үлджээ.

Эх сурвалж www.zms.mn