Т.САЙХАН

ЭМЯ-ны хурлын үеэр цар тахлын нөхцөл байдал, тархалт, хариу арга хэмжээтэй холбоотой цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Сэтгүүлч "Тэг зогсолт хийх тухай мэдээлэл Засгийн газарт яригдаж байна гэх мэдээлэл байна. ЭМЯ-наас ямар саналыг  Засгийн газарт өгсөн бэ" гэхэд 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Тэг зогсолт хийх эсэхийг Эрүүл мэндийн яам дангаараа шийддэггүй. Цар тахал, Гамшгийн тухай хуулийн дагуу эрүүл мэндийн байгууллага, ЭМЯ, ОБЕГ, ХХААХҮЯ гэх мэтчилэн 17 байгууллагын төлөөлөл орсон хүмүүс эрсдэлийн үнэлгээ хийдэг. Энэ үнэлгээг үндэслэн ЭМЯ тодорхой саналаа Засгийн газарт хүргэдэг юм. Олон улсад үүрэг хүлээсний дагуу ерөнхий арга хэмжээг ХӨСҮТ хариуцаж, үнэлгээ дүгнэлтээ гаргадаг. Одоогоор ийм санал гаргаагүй байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn