Т.САЙХАН

2021.01.07

Сүүлийн 24 цагийн хугацаанд COVID-19 халдвар илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 нэгдүгээр сарын 6-ны өдөр улсын хэмжээнд нийт 12200 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнд халдвар илэрсэн. 13 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тодруулбал,

  • 10 нь "Ачтан" эмнэлгийн эмч ажилчид тэдний гэр бүлтэй холбоотой байна.
  • Хоёр тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод хамааралтай.
  • Нэг нь Голомт банкны ажилтан бөгөөд тандалтын шинжилгээгээр халдвар илэрлээ" гэв.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,362 болсон бол үүнээс 889 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 462 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 11, хүндэвтэр 138, хөнгөн 210 байгаа. Өчигдрийн нэг мэдээлэлд залруулга хийе. Цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр ажилтан өвчлөөгүй бөгөөд халдвартай нь батлагдсан хүний гэр бүлийн гишүүн нэг хүн өвчилсөн. Тухайн гэр бүлд хоёр хүн өвчилсөн" гэв.

Эх сурвалж:www.polit.mn