Оскарын шагналт Николас Кэйж энэ өдөр мэндэлжээ

0
хуваалцах
278
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэн нэгдүгээр сарын 07-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Николас Ким Коппола 1964 оны энэ өдөр мэндэлжээ. Николас Кэйж нь Оскарын шагналт Америкийн жүжигчин, продюсер, найруулагч юм. Тэрээр Аризонагийн хүмүүжил 1987, Хад чулуу 1996, Нүүргүй 1997, 60 секундэд 2000, Хялбаршуулсан зохиол 2002, Үндэсний баялаг 2004, Дайны эзэн 2005, Сүнс хөлөглөгч 2007, Муу дэслэгч 2009, Өгзөг өшиглөгч 2010 болон Сүнс хөлөглөгч, Чөтгөрийн өш хонзон 2012 зэрэг 60 гаруй кинонд тоглосон билээ. Кэйж Оскарын шагналд хоёр удаа нэр дэвшсэн бөгөөд Английн найруулагч Майк Фиггисийн 1995 оны уянгын драмын Лас-Вегасыг орхин одсон нь кинонд архинд толгойгоо мэдүүлсэн эрийн дүрийг бүтээж 1995 онд Шилдэг эрэгтэй жүжигчин номинацид хүртэж байв. Николас Кэйжийг алдрын тавцанд хүргэсэн дүр бол Лас Вегасаас явахуй киноны архинд орсон зохиолчийн дүр юм. Тэрээр энэ дүрээрээ Академийн наадам буюу "Оскар", "Алтан бөмбөрцөг" наадмын шилдэг гол дүрийн шагналыг хүртээд зогсохгүй, дэлгэцийн жүжигчдийн холбооны шилдэг дүрийн шагнал хүртжээ. Чухамдаа үүнээс хойш түүний тоглосон кино бүр үзэгчдийнхээ тоогоор тэргүүлж, олонд амархан түгдэг болсон гэхэд хилс болохгүй. Үүний тод жишээ нь Хад, Хувирал, Агаарын шорон 1997, Сахиусан тэнгэрүүдийн хот 1998 зэрэг кинонууд юм. Николас Кэйж удалгүй 2002 онд дэлгэцнээ гарсан Зохицол кинонд бүтээсэн дүрээрээ Академийн наадамд дахин дэвшсэн билээ. Энэ ондоо тэрээр анх удаагаа кино найруулсан нь Сонни 2002 байлаа. Дювилийн наадамд түүний найруулсан анхны кино тусгай шагналын төрөлд нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй юм. Кэйж "Сатурн Филмс" гэх хувийн студитэй бөгөөд тус студи Цус сорогчийн сүүдэр 2000, Девид Гейлийн амьдрал 2003 кинонуудыг дэлгэцнээ гаргасан байна. Түүний тоглосон адал явдалт кинонууд кино зах зээлээс багагүй хэмжээний ашиг олсоор байлаа. Тухайлбал Үндэстний баялаг 2004, Дайны эзэн 2005, Өгзөг өшиглөгч 2010 кинонуудыг нэрлэж болно. Үүнээс гадна Сүнс хөлөглөгч 2007, Зөгнөл 2009 кинонууд маш их хэмжээний ашигтай байсан юм. Сүүлийн жилүүдэд түүний тоглосон кино, бүтээсэн дүрийг шүүмжлэх хүмүүс олон бий. Урлаг судлаачид түүнийг "Биеийн амрыг харж, мөнгөний хойноос хөөцөлдсөн" гэж дүгнэж байгаа бол олон нийт түүнийг "Их амжилтдаа бардлаа" гэж шүүмжлэх болсон. Гэсэн ч түүний тоглолтын өвөрмөц арга барил, дүр бүтээх ур чадвартай нь хэн ч маргаж чадахгүй билээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1610.01.07. Аугаа одон оронч Галилио Галилей Бархасбадь гарагын Ганимед, Галлисто, Ио, Европа гэх дөрвөн сарыг илрүүлжээ. Гэвч тэр нээснээсээ хойш 2 хоногийн дараа сүүлийн хоёрыг нь сар гэж үзсэн байна.

1927.01.07. АНУ-ын Нью-Йорк хотоос Их Британийн нийслэл Лондон хот руу дуудлага хийх анхны телефон үйлчилгээ нээгдэв.

1931.01.07. Австралийн нисгэгч Гай Мензэс Австралиас Шинэ Зеланд хүртэл 11 цаг 45 минутын турш зогсолтгүй нислэг үйлдсэн анхны хүн болов.

1935.01.07. Италийн Бенито Муссолини, Францын гадаад хэргийн сайд Пьер Лавал нар Итали-Францын гэрээнд гарын үсэг зурав.

1945.01.07. Дэлхийн хоёрдугаар дайн: Их Британийн генерал Бернард Монтгомери хэвлэлийн бага хурал зарлаж, Бьелжийн тулаанд ялалт байгуулсанаа мэдэгдэв.

1979.01.07. Кампож-Вьетнамын дайн: Вьетнамын цэргийн хүч Пном Пень хотод нэвтэрч Кампожийн армийг бүрэн ялав. Ингэснээр Кхмерийн бослогоор гарч ирсэн Пол Потын засаглал нуран унасан юм.

1980.01.07. АНУ-ын ерөнхийлөгч Жимми Картер "Крайслер" корпорацид 1,5 тэрбум ам.долларын зээл олгох шийдвэр гаргажээ.

1989.01.07. Японы эзэн хаан Хирохитог нас барсаны дараа түүний хүү Акихито хаан ширээнд суув. Тэрээр Япон улсын 125 дахь эзэн хаан болсон юм.

1990.01.07. Дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай ганхмал цамхаг болох Пиза аюулгүй байдлын үүднээс олон нийтээс хаалгаа барьжээ.

1993.01.07. Гана улс дөрөв дэх удаагаа үндсэн хуулиа өөрчилж, ерөнхийлөгчөөр Жерри Роулингс сонгогджээ.

1999.01.07. АНУ-ын Сенатын танхим Ерөнхийлөгч Билл Клинтоныг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв.

Эх сурвалж www.zms.mn