Ц.МЯГМАР

Өнгөрсөн сарын 28-наас энэ оны нэгдүгээр сарын 3-ны байдлаар нийт экспортын хэмжээ 27.8 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 11.1 сая ам.доллар буюу 28.5 хувиар буурсан байна. Нүүрс 92.1 мянган тонн буюу өмнөх оны мөн үеэс 46.5 хувиар буурсан. Харин төмрийн хүдэр 84.8 мянган тонныг экспортолсон байна. Энэ нь  өмнөх оны мөн үеэс 23 хувиар өсчээ. Тэгвэл  зэсийн баяжмал 40 орчим хувиар  буурсан аж.  Энэ хугацаанд хилээр зорчих автомашины хөдөлгөөн өмнөх долоо хоногоос 2372 машинаар галт тэрэгний тоо 359 өсчээ. Гашуунсухайт боомтоор 1185 машин, Шивээхүрэн боомтоор 719 машин, Булган боомтоор 42 машин гарч өмнөх оны мөн үеэс тус тус буурсан байна.

 

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 2021.1.6 ЛХАГВА № 3 (6480)