Хууль зүйн сайд, авлигатай тэмцэх газрын анхны дарга нар томилогдов

0
хуваалцах
208
үзсэн

2018 оны Сөүлд болсон намын уулзалтын үеэр Ерөнхийлөгч Мүн Жэ-Ин нь тухайн үеийн Ардчилсан намын дарга ЧуМи-Ае (голд), тухайн үеийн хэвлэлийн төлөөлөгч Парк Беом-Кие (зүүн захад) нартай ярилцаж байна.

Шинэ он гарснаар ерөнхийлөгч Мүн Жэ-Иний прокурорын шинэчлэлийн шинэхэн хуудас нээгдэж, 12 сарын 30-ны Лхагва гарагт, засгийн газар солигдон авлигатай тэмцэх газрын шинэ дарга болон Хууль зүйн сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн хүмүүсийг зарлав.

Прокурор мэтийн төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөх тасгийн даргын тушаалд шүүгч асан, үндсэн хуулийн цэцийн судлаач Ким Жин-Вүкийг ерөнхийлөгч Мүн нэр дэвшүүлэв.

Баталгаажуулах сонсголын тайланг 20 хоногийн дотор Их Хуралд танилцуулж баталгаажуулсаны дараагаар, Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгасан шинэ авлигатай тэмцэх прокурорын бус агентлагын үйл явц дараагийн долоо хоногуудаас хэрэгжижэхлэх болно.

"Парламентын сонсголхуулийн дагуусаадгүй явагдаж байгаа тул өндөр албан тушаал хашигчидийн авлигын хэргийг мөрдөн байцаах албыг шуурхай ажиллуулахад эхэлхэд дэмжлэг хүсч байна" хэмээн Мүн хэлснийг Чон Ва Дае хэвлэлийн газрын төлөөлөгч Кан Мин Сёк дурдав.

54 настай Ким нь 1995 онд Сөүлийн Төвийнд үүргийн шүүхэд шүүгчээр ажил мэргэжлийн гараагаа эхэлж, гурван жилийн дараа үндэсний хамгийн том хуулийн фирм болох Kim & Chang-д 2010 он хүртэл өмгөөлөгчөөр ажилласан. Үүний дараа тэрээр Үндсэн хуулийн шүүхэд элсэн орж, ахлах судлаачаар ажиллаж байна.

Эрх баригч намын хэлсэнээр төвийг сахиж, хараат бус байдлыг шаардах энэ шинэ албан тушаалд ажил мэргэжлийнхээ туршид улс төрийн хувьд төвийг сахин ирсэн Ким нь бүрэн тохирох хүн ажээ. Харин энэхүү ажилд прокурор сонгогдохыг илүүд үзсэн сөрөг хүчний намууд зөвлөмжөгөх явцад процедурын асуудал гарсан хэмээн, нэр дэвшүүлэхийг эсэргүүцэв.

Шинэ авлигатай тэмцэх газрыг байгуулах тухай хуулийн төсөл өнгөрсөн долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн боловч өрсөлдөгч намуудын удирдлагын санал зөрчилдөөн багасаж чадаагүйн улмаас хуулийн төслийг хойшлууллаа. Нэр дэвшүүлэх үйл явцыг хурдасгах зорилготойгоор, эрх баригч Солонгосын Ардчилсан нам сөрөг хүчиний хориг тавих эрхийг хасуулахаар ажиллаж байгаа ажээ.

Сүүлийн хэдэн сарын хугацаанд долоон гишүүнээс бүрдсэн нэр дэвшүүлэх хороо зургаан удаа хуралдаж, таван хүний ​​зөвшөөрлөөр шүүгч, прокурор асан хоёр хүн сонгогдлоо. Сөрөг хүчнээс Ардчилсан хүчний намын төлөөлөл болсон хоёр гишүүн нэр дэвшүүлэх үйл явцыг зогсоохоор хуралдааныг орхин гарсан байна.

12 сарын 30-ны Лхагва гаргаар ерөнхийлөгч Мүний сүүлчийн сонголт бол шүүг часан Ким болов.

 

Өндөр албан тушаалтнуудын авлигыг мөрдөн шалгах газрын даргад нэр дэвшсэн Ким Жин-Вүк

Мөн тухайн өдрийн үдээс хойш, ерөнхийлөгч Мүн сайдын албан тушаалд нэр дэвшсэн гурван эрхэмийг зарлав. Хууль зүйн сайдад Ардчилсан намын төлөөлөгч Парк Беом-Кие, Хүрээлэн буй орчны сайдад эрх баригч намаас Хан Жиёон-Эи мөн, Үндэсний ахмадын асуудал эрхэлсэн сайдад Kookmin их сургуулийн профессор Хван Ги-Чул нар тус тус нэр дэвшив.

Ерөнхий прокурор Юн Сеок-Ёул –тай бүтэн жилийн турш үргэлжилсэн  мөрдөн байцаалтын дараагаар өнгөрсөн долоо хоногт Чу Ми-Ае нь өөрийн ажлаа өгч, түүний албан тушаалыг гурван шатны шүүгч Парк орлохоор болов.

Хэдий CIO (мэдээлэл технологийн алба) –ын дарга, сайдад нэр дэвшсэн хүмүүсийг батлах сонсголын үеэр, улстөрийн хурцадмал байдал үргэлжлэх төлөвтэй байгаа ч Чон Ва Дэ зүгээс ерөнхийлөгчийг коронавирусын эсрэг вакцин гэх мэт бусад ноцтой асуудлууд дээр анхаарлаа төвлөрүүлж, ирэх онд олон нийтийн дэмжлэгийг буцааж авах байх хэмээн таамаглаж байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгчийн шинээхлэлийг түүний туслахууд дэмжиж – Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Но Ён-Мин, Ерөнхийлөгчийн Тамгын газрын бодлогын дарга Ким Санг-Жо, Иргэний асуудал эрхэлсэн ерөнхийлөгчийн ахлах нарийн бичгийн дарга Ким Жон-Хо нар тухайн өдөр сайн дураараа ажлаа өгцгөөв.

"Ерөнхийлөгч Мүн шинэжилийн баярын амралтын үеэр өөрсдийн шийдвэрийг хэрэгжүүлэнэ" хэмээн Cheong Wa Dae албаны хүн дурдав. Гэхдээ ийнхүү тэднийг ажилд томилсон нь хойшлогдсон вакцин худалдан авалт гэх мэт тодорхой бодлогын алдаа гарсантай холбоотойгүгүйс гэлээ.

“Тэд олон жилийн турш төрийн захиргаанд гол үүрэг гүйцэтгэсэн. Тэд одоо цаашдын ажил үүргийг шинэ хүмүүсээс бүрдсэн, шинэ мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх цаг нь болжээ хэмээн үзэв. ”

Гэсэн хэдий ч шүүмжлэгчид 12 сарын 30-ны лхагва гарагт болсон Засгийн газрын бүрэлдэхүүний өөрчлөлт, Мүний ажлын сүүлийн жилд, түүний унаж буй рейтингийг дээшлүүлэхэд нөлөө үзүүлнэ хэмээн таамаглаж байна.

Улс төрийн тоймч Ли Жон Гён "Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнд гайхмаар зүйл гараагүй" хэмээн хэлжээ. "Эхний ээлжийн вакцин ирэн, орон даяар вакцинжуулалтын түвшин өсөхөөс нааш, түүний сүүлийн жилдээ ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд нь тийм ч томхон дэвшил гарахгүй бололтой."

Мёнжи их сургуулийн улстөр судлалын профессор Шин Юл ч мөн тийм байр суурь илэрхийлжээ.

“Прокурорын шинэчлэл нь олон нийтийн хувьд аль хэдийн хуучны асуудал болоод байна. Бусад зүйлстэй харьцуулахад энэ нь үхэл амьдралын асуудал биш юм. Одоогоор хүмүүс хамгийн их мэдэхийг хүсч байгаа зүйл бол коронавирусын эсрэг вакцин хэр хурдан баталгаатай болох тухай юм ”гэж тэр хэллээ.

 

By Lee Ji-yoon (jylee@heraldcorp.com)

 

http://m.koreaherald.com/view.php?ud=20201230000844&fbclid=IwAR2luyVhnZuAbUnGT-TnMzDYyEiL28Ju5bEzKoVdJh-ndmoxiFmWnkR6U8w