Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхий, нар, сар, од гэсэн хэдхэн зүйлээр одон гариг хязгаарлагдахаа болиод хэдийнэ олон жил өнгөрчээ. Техник технологи хөгжих тусам хүмүүсийн сансар огторгуйн талаарх ойлголт өргөжиж, шинэлэг нээлтүүдийг хийсээр байна. Тун удахгүй шинэ он гарах гэж байгаа тул өнгөрсөн онд дарсан  бидний очиж үзээгүй тэр ертөнцийн талаарх нүд алдам, сонин, содон, шилдэг зурагнаас танилцуулж байна.

1.Сансар дахь “хадан хясаа”

Шинжлэх ухааны хамгийн чухал хэрэгслийн нэг болох The Hubble дуранг бүтээсний 30 жилийн ой дөрөвдүгээр сард тохиосон. Энэ ойг угтан Сүүн замын ойролцоо од үүсгэдэг бүс нутгийг харуулсан гайхалтай зургийг The Hubble дурангаар харжээ. Зурагт харагдаж байгаа манан бол оддыг үүсгэдэг юм. Судлаачид мананг далайн ёроолтой зүйрлэж, зургийг “хадан хясаа” хэмээн нэрлэжээ.

2.Нарны гадаргуу ойроос ингэж харагддаг

3.Одны хөлөг онгоцны туршилт

Элон Маск Space X  хэмээх сансрын хөлөг онгоцныхоо анхны туршилтыг энэ сард хийсэн.  Энэ пуужин Өмнөд Техас муж дахь байгууламжийн гаднаас эгц чигээрээ 12.5 километрт хөөрчээ.

Зурагнаас пуужингийн өвөрмөц хөдөлгүүр болон түлшээ хэрхэн шатааж , ялгаруулж байгааг  харж болно.

4.Asteroid grab буюу Дэлхий анх үүсэхдээ ийм байсан болов уу

Эх сурвалж:BBC