Хүмүүсийн эв санааны нэгдлийн олон улсын өдөр

0
хуваалцах
357
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд арванхоёрдугаар сарын 20-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

НҮБ-ын Ерөнхий  Ассамблей 2005 оны энэ өдөр Хүмүүсийн  эв санааны нэгдлийн олон улсын өдрийг  International Solidarity Day арванхоёрдугаар сарын 20-нд тэмдэглэж байхаар зарлан тунхаглажээ. Ядуурлыг бууруулах НҮБ-ын  эхний 10 жилийг тэмдэглэх хүрээнд НҮБ № 60/209 тогтоолоороо эв санааны өдрийг тэмдэглэхээр шийдсэн байв.


Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1557.12.20. Португали 1557 оноос хойш эзэмшиж байсан Макао арлыг Хятадад буцаалаа. Хятадын газар нутгаас хамгийн урт хугацаанд Макао нь  Европын колони байжээ. Түүнийг Хятадад шилжүүлэх ёслол 1999 оны арванхоёрдугаар сарын энэ өдөр болсон юм.

1803.12.20. АНУ ба Францын эзэн хаан Наполеон Бонапарт 1803 оны энэ өдөр тохиролцож,  Хадат уулс ба Миссисипи мөрний дундах асар том газар нутаг Луизианыг АНУ худалдан авсан байна.

2000.12.20. Их Британийн Лордуудын танхим хүний үр хөврөлийг эмнэлгийн зориулалтаар хувилж болох Засгийн газрынхаа хуулийн төслийг баталжээ. Парламентын дээд танхимын 212 хүн хуулийн төлөө санал өгч 92 хүн эсрэг байлаа. Ингээд Их Британи хүний үр хөврөлийг хуулбарлахыг зөвшөөрсөн дэлхийн анхны орон болсон байна. Үр хөврөлийн эсүүдийг хуулбарласнаар хорт хавдар, цусны цагаан бөөм болон Паркинсоны өвчин зэрэг хүнд өвчнүүдтэй тэмцэхэд тустай. Хуулбарлахын төлөө байсан хүмүүс нь энэ асуудал олон хүн амь настай холбоотой учир чухал гэж байв. Олон лордууд уг асуудалд маш болгоомжтой хандах ёстой хэмээн тэдний хооронд ширүүн маргаан өрнөж байлаа. Засгийн газрын хуулийг Англикан шашны Кентерберийн ширээт лам ба Нэгдсэн вант улсын шашны байгууллагууд мөн Далай лам эсэргүүцэж байв. Тэд клонийн эс нь ертөнцийг бүтээгч бурхны  сургаалаас дээгүүр тавигдсан учир ёс зүйн хувьд боломжгүй зүйл гэж байсан юм.

Эх сурвалж: www.zms.mn