Цагаачдын олон улсын өдөр

0
хуваалцах
293
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд арванхоёрдугаар сарын 18-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей цагаач хөдөлмөрчид ба тэдний гэр бүлийнхнийг хамгаалах олон улсын конвенцийг International convention on the protection of the rights of migrant workers and members of their families тогтоол 45/158 1990 оны арванхоёрдугаар сарын 18-нд баталжээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2000 оны арванхоёрдугаар сарын 4-нд Цагаачлагчдын өдрийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 18-нд тэмдэглэж байх шийдвэрийг гаргасан байна. Шинжээчдийн үнэлгээгээр дэлхийн 35 хүний нэг нь өөрийн эх орноос гадна харьд амьдарч ажил эрхэлдэг ажээ.


Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

2010.12.18. Тунист төр засгийг эсэргүүцсэн бага шиг тэмцэл гарсан нь цаашдаа Хойд Африк, Ойрхи Дорнодын олон орныг хамран, “Арабын хавар” гэж нэрлэгдсэн их хувьсгалын эхлэл болжээ.

1994.12.18. Спелеологч Жан Мари Шове хоёр туслахынхаа хамт Францын Ардеш мужийн  Пон-д"Арк хавцлыг судалж яваад агуйн уран зургийн галарейг 1994 оны энэ өдөр илрүүлсэн байна. Агуйн хананд чийдэн тусгаад тэд арслан зааны зургийг олж харав.Эрдэмтэд нийтдээ 300 гаруй амьтны сүг зургийг олжээ.Тэнд арслан, хирс, морьд зурагдсан байлаа. Францын зүүн өмнөд нутагт иймэрхүү сүг зурагтай олон агуй байдаг.Тэдний нэг нь ч Шовегийн агуйн зургийг хэмжээгээрээ, хадгалагдсан үлдсэнээрээ эцэст нь ур чадвараар гүйцэхгүй.Тэдний заримын нас нь 30-33 мянган жил.

1865.12.18. Боол эзэмшигч Өмнөдийг Хойдууд нь ялсан 1861-1965 онуудын АНУ-ын иргэний дайн тус орны нутагт боол зөөн авчрахад нь төгсгөл тавьлаа. Иргэний дайны явцад ерөнхийлөгч Линкольн хэд хэдэн хувьсгалч ардчилсан шинэчлэлийг явуулж чадсан билээ. Тэрээр 1862 оны зургадугаар сарын 19-нд боолчлолыг халсан хуулийг батлаад,1863 оны  нэгдүгээр сарын 1-нд Тусгаар тогтнолын тунхгийг гаргасан бөгөөд тэнд Холбооны армид хандан боолчуудыг чөлөөлөхийг уриалсан байлаа.

Эх сурвалж: www.zms.mn