Б.ОЮУНЗУЛ 

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд арванхоёрдугаар сарын 17-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Энэ өдөр Биеэ үнэлэгчдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр тохиож байна. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр болон Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян нь охид, хүүхдүүдийг гэрлүүлэх, богтлох, гэр бүлийн хүчирхийлэл болон бүх төрлийн хүний наймаа зэрэг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн гай гамшигт олон улсын анхаарлыг хандуулах зорилготой олон улсын аян юм. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей нь анх Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдрийг санаачлан хэрэгжүүлснээс хойш хорь гаруй жил болж байна. Өнөөдөр ч эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийг тэгш эрхээ эдлэхэд нь аюул заналхийлэл, саад бэрхшээл учруулж байгааг бид бэлхнээ харж байна. Харгис хэрцгий хэт даврагсдын бүлгүүд эмэгтэйчүүдийг нухчин дарах, террористуудыг эгнээндээ элсүүлэх болон олон нийтийг хавчин гадуурхах зорилгоор эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг айдас түгшүүрийн тактик болгон ашиглаж байгаад Америкийн Нэгдсэн Улс онцгойлон анхаарч ажиллаж байна.


Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1926.12.17. Энэ өдөр Бүх холбоот улсын хүн амын анхны тооллого болжээ.

1941.12.17. Сирт буланд анхны тулаан болов.

1989.12.17. АНУ-ын “FOX” сувгаар анхны хүүхэлдэйн цуврал болох “Симпсоныхон” гарчээ.

1998.12.17. АНУ болон Их Британи Иракийн эсрэг “Цөлийн үнэг” цэргийн ажиллагааг эхлэв.

 

Эх сурвалж: www.zms.mn