Б.ДОЛЖИНЖАВ

Америк муж бүрийн төлөөлөн сонгогчдоосоо өчигдөр санал хурааж, Жо Байдены ялалтыг албан ёсоор баталгаажуулсан. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Байденд өнөөдөр баяр хүргэжээ. Тэрээр “Таньтай хамтран ажиллахад манай Засгийн газар бэлэн байна. АНУ болон ОХУ  ялгаатай байдлаасаа үл хамааран дэлхийн аюулгүй байдал, тогтвортой хөгжил гэсэн тулгамдаад байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдээд  Байденд амжилт хүсчээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 3-нд болж, дүнг зарласны дараахан Путинаас бусад томоохон  улсын удирдагчид Жо Байденд баяр хүргэсэн  билээ. Харин Путин албан ёсны дүнг хүлээж байгаа хэмээн мэдэгдэж байв.

Эх сурвалж:The Guardian