Х.ОЮУНБОЛД

 

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляейн нар хэлэлцээр хийжээ. Мөн хэлэлцээр хийж байгаа ч гэрээ байгуулаагүй нөхцөлд хэрэгжүүлэх төлөвлөгөө бэлтгэж байгаа аж. “Sky News” телевизийн мэдээлснээр Засгийн газрын эх сурвалжийн Европын холбооноос хамгийн сүүлд тавьсан саналыг хүлээн авах боломжгүй гэж мэдэгджээ. Мөн талуудын хийж байгаа хэлэлцээр өндөрлөх үеэр нийтийн далайн тээвэр хийх гарцыг 12 сарын хугацаагаар хэвээр нь байлгах санал тавьсныг няцаасан байна. Мөн Их Британийн Засгийн газар энэ гэрээ бүтээгүй тохиолдолд  иргэдийнх нь амьдралд болон  эдийн засгийн салбарт үзүүлэх нөлөөг бууруулахын тулд хэрэгжүүлэх төлөвлөгөөний  зарим ерөнхий агуулга санааг нийтэлжээ.

Тухайлбал, Лондон шинэ журмын талаар Их Британийн компаниудад  туслахын тулд 20 гаруй утасны шугам сүлжээг идэвхжүүлнэ. Түүнээс гадна гуравдугаар сараас өмнө хил дээр ажиллах 1000 гаруй хүнийг мэргэжилтнээр авахаар төлөвлөөд байна. Мөн нэг өдөрт олон машин зорчдог Франц, Их Британийн хил дээр урт дараалал үүсгэсэн түгжрэл үүсэхээс зайлсхийсэн төлөвлөгөө бий гэж мэдэгджээ. Харин Их Британи загас агнуурын салбарт хоёр орон хэлэлцээр байгуулаагүй нөхцөлд Францын загасчдаас усан эзэмшлээ хамгаалахын тулд дөрвөн хөлөг онгоцоо илгээхээр бэлдэж байгаа аж. Консерватив намын гишүүн Тобиас Эллвуд үүнийг нь эсэргүүцэж “Их Британийн дайснууд биднийг шоолох болно. Тиймээс Их Британи, Франц улс бие даасан холбоотнууд эсвэл хоёр дахь Европын холбооны гишүүн орнууд байх болно” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.14 ДАВАА № 238 (6463)