С.САРУУЛ

COVID-19 цар тахлын дэгдэлт хот, хөдөөгүй амаргүй нөхцөл байдлыг бий болголоо. Тэгвэл Архангай аймгийн Батцэнгэл сумын залуус нэгдэн нутгийн иргэд болон халдварын голомтод ажиллаж байгаа хүмүүст халуун сэтгэлийн тусламж илгээсээр байна. Батцэнгэл сумын сургуулийг төгсөгчид үе үеэрээ нэгдэж хамт олноороо хандив цуглуулж эхэлжээ.

 

Цар тахлын үүссэн нөхцөл байдлыг амжилттай даван туулах халуун сэтгэлийн өглөгт одоогийн байдлаар Л. Шижирбаатарын гэр бүл, 2013 оны төгсөгч Д.Лхагва-Очир түүний найз нөхөд хамт олон, иргэн Б.Сэлэнгэ , 1997, 1999, 2009 оны 10а, 2009 оны 10б, 2001, 2003, 2004, 2006, 2008, 2011, 2015, 2016 оны төгсөгчид нэгдэж цугласан хандиваа хүлээлгэн өгөөд байна. Аюулт өвчнийг нутгаа гэсэн сэтгэл, зүтгэл хамтын хүчээр даван туулах хандивын арга хэмжээ өрнөсөөр байна.

 Эх сурвалж: www.polit.mn